Лос-Анжелесийн нэгэн алдартай дизайнер Илма Гор Louis Vuitton-ы дизайнерын цүнх, цэвэр алтаар хийсэн суултуур зохион бүтээжээ. Энэхүү бүтээлээ модаг үнэлэгчдэд зориулан Tradesy онлайн худалдаанд тавьсан байна. Харин Louis Vuitton загварын ордныхон урлагийн энэхүү бүтээлтэй ямар ч холбоогүй аж.
Daily Mail-д бичсэнээр тансаг зэрэглэлийн энэхүү суултуурыг фирмийн 24 цүнх, гар цүнхээр бүтээсэн гэнэ. Нэг ийм цүнх нь 15 мянган доллар, гар цүнх нь 3000 доллар байдаг. Ингээд өөрийнх нь өртөг 75 мянган доллар болсон ч 100 мянган доллараар зарахаар болжээ.
Илмагийн хувьд загварын суултуур зохион бүтээхэд гурван сарыг зарцуулсан юм. Дизайнерын хэлж буйгаар энэхүү суултуур нь ахуйд хэрэглэхэд тохиромжтой гэнэ.
Илма Гор нь 2016 онд Дональд Трампыг нүв нүцгэнээр өчүүхэн жижиг бэлэг эрхтэнтэйгээр зурснаараа алдартай. Энэхүү бүтээлийнхээ дараа тэрээр Ким Чен Уны нүцгэн зургийг зурж байсан билээ.