Орон байрны хулгайгаас сэрэмжлүүлж байна

2017-11-14 10:13
thep

Цагдаагийн байгууллагаар орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, урт, богино хугацаагаар гэр орноо эзэнгүй орхих тохиолдолд хажуу хөрш айл, жижүүртээ мэдэгдэхийг анхаарууллаа.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Б-ын өвлийн сууцанд хулгай орсон байна. Гэмт этгээд  цонхыг нь эвдэж “Samsung” /42/ инчийн LCD зурагт, гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлжээ. Цагдаа нар энэ хэргийг үйлдсэн этгээд нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд оршин суух Б болохыг нь тогтоосон байна.