Цэргийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд өнөөдөр Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, 350 дугаар ангиийн бие бүрэлдэхүүн шинэ орон сууцаа хүлээн авлаа. Тус цэргийн ангийн байрлалд тус бүр 40 айлын орон сууцыг барих бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн зургадугаар сарын 15-нд эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт ашиглалтанд ороход бэлэн болсон байна. Албан хаагчдад орон сууцны түлхүүрийг нь гардуулахдаа амьдралын бололцоог нь харгалзан үзэж, орон сууц нэн шаардлагатай эсэхийг нь тодорхойлох аж.