НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт олон нийтийн газар сэлэм эргүүлэн танхайрсан хэрэг олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ сарын 11-12-нд шилжих шөнө мөрийтэй тоглоомноос болж 30-40 орчим насны найман залуу маргалджээ.
Тэд Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” хуучнаар “Масс” диско баарны үүдэнд, дараа нь өглөөний 06.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 хороонд байрлах “Ривер бич” гэх амралтын газрын үүдэнд зодолдож, хоёрыгоо хүнд бэртээсэн байна. Тус дүүргийн цагдаагийн III хэлтэс гэмт этгээдүүдийг шалгаж эхэлсэн бөгөөд зодооны үеэр зугтсан хоёрыг нь эрэн сурвалжилж байна.