“Тогтвортой хөгжил-Статистик” үндэсний анхдугаар чуулган өнөө өглөө (2017.11.13) Төрийн ордонд эхэлсэн. Чуулганд 21 аймгийн статистикийн мэргэжилтэн, Их сургуулийн эрдэмтэн судлаачид, гадаад дотоодын хамтарч ажилладаг байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа юм. Мөн энэ үеэр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа оролцож Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаар илтгэл тавилаа.