Филиппин улсын Давао хотод энэ сарын 8-12-ны өдрүүдэд болсон олон улсын математикийн олимпиадад манай улсаас нийт 8 хүүхэд оролцсоноос хувийн төрөлд 4 хүүхэд хүрэл мeдаль, 4 хүүхэд тусгай шагнал хүртлээ. Тодруулбал, “Үлэмж Тэнгэр” сургуулийн 6 а ангийн сурагч О.Энхзул, Э.Тэлмүүн нар маань хүрэл медаль хүртжээ.

Олимпиадад Батцэнгэл, Бат-Эрдэнэ багш нар бэлтгэсэн байна.
Багийн ангилалд манай хоёр баг “Хүрэл цом”, хүрэл мeдаль хүртлээ. Олон улсын математикийн олимпиадад анх удаа хөдөө орон нутгаас 6 хүүхэд оролцсон аж. Тухайлбал, Баянхонгор, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Улаанбаатар хотоос бага ангийн сурагчид оролцжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн