Улсын хэмжээнд өнөөдөр 177 сургууль, 217 цэцэрлэг, 11 шинжлэх ухааны байгууллага ажил хаялт зарлаад байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нарт албан тоот хүргүүллээ. Энэхүү албан тоотод цалингийн асуудлыг хүч тулгасан, суралцагч, эцэг эх, багш нар, олон нийтийн эрх ашгийг хохироосон нийгэмд эмх замбараагүй тогтворгүй байдлыг өдөөн турхирсан байдлаар шийдвэрлэхгүй. Ажил хаялт, эмх замбараагүй байдал цалин нэмэх хөрөнгийг бий богохгүй гэж дурджээ.
Салбарын яамнаас багшийн цалинг энэ оны 11, 12 дугаар сард мөн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төсвийн хүрээнд нэмэгдүүлэхээр Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороотой зөвшилцсөн юм. БСШУС-ын сайдын албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
1 comment
ҮЕ үеийн засгийн газрууд маань цалинг жил бүр тодорхой хувь хэмжээгээр хэмж байхгүй яасан юм болоо? цалин нь гэж арай л хэтэрхий юм байна лээ дээ