УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит өнөөдрийн хуралдаанаар зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын нэр бүхий гишүүд гишүүд зээлийн хүүгийн дээд хэмжээг жилийн 18 хувийн хүүгээр хязгаарлах тухай асуудал хөндөж эхэлсэн нь эдийн засагчдын шүүмжлэлийг дагуулаад буй. Эл асуудал дээр ямар байр суурь баримтлахыг өнөөдрийн хуралдаанаараа шийдвэрлэх юм. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан 11:00 цагт эхлэхээр товлогдсон боловч хараахан эхлээгүй байна.