Дархан хот ОХУ-ын Улаан Үд хоттой ах, дүүгийн барилдлага тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан хоёр хотын удирдлагууд ойг тэмдэглэн өнгөрүүлэх тусгай хөтөлбөр гарган ажиллаж байгаа аж.
Энэ хүрээнд Улаан-Үдийн соёлын өдрүүд” маргааш Дархан хотод эхлэх бөгөөд ирэх лхагва гаригт өндөрлөнө. Хоёр орны хотууд 1967 онд анх найрамдалт харилцаа тогтоосон түүхтэй.