Их Британийн “Guardian” сонин БНХАУ-ын хойд нутгийн Ганьсу мужийн Ланьжоу хотын эрх баригчид ОХУ-ын Байгал нуураас ус дамжуулах хоолой татах боломжийг судалж байгаа талаар мэдээлсэн байна.
Энэ төсөл нь Хятадын усаар гачигддаг хуурай бүс нутгийн асуудлыг шийдэх боломж олгоно. Техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болсны дараа төслийг Оросын талд танилцуулах ба нуурын баруун өмнөд хэсгээс татах 1000 км хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулна гэж дээрх мэдээнд дурджээ.