Өнгөрсөн сарын 31-нд Нью-Йоркт алан хядах ажиллагаа үйлдсэн, Америкийн Нью-Жерси мужийн оршин суугч, узбек гаралтай Сайфулло Саипов Манхэттенд халдлага үйлдсэн ачааны машин дээрээ “Исламын улс” алан хядах бүлэглэлийн далбааг байрлуулах гэж байжээ. Энэхүү мэдээллийг Нью-Йоркийн өмнөд тойргийн прокурорын газраас танилцуулсан баримтад дурджээ.
“Саипов халдлагынхаа үеэр ачааны машины урд болон хойд хэсэгт “Исламын улс”-ын далбааг байрлуулахаар төлөвлөөд байсан. Гэвч өөрт нь хэтэрхий олон хүн анхаарна гэж үзээд больсон” гэж тэмдэглэжээ. Үүнээс гадна Саипов хэвтэж буй эмнэлгийнхээ өрөөнд “Исламын улс”-ын далбааг байрлуулж өгөх хүсэлт гаргасан гэнэ.
НьЭх сурвалж: NBC News