Германы канцлер дэлхийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүллээ

Германы канцлер Ангела Меркель “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүллээ. Хоёрдугаар байрт Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй оржээ. Харин гуравдугаарт “Microsoft”-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтсийнг гэргий Мелинда Гейтс орсон бол “Facebook”-ийн үйлдлийн захирал Шерил Сэндберг, “General Motors”-ын ерөнхий захирал Мэри Барра нар айргийн тавд бичигджээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн охин, Цагаан ордны ахлах зөвлөх Иванка Трамп 19, НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Ники Хейли 43-д орсон байна. Түүнчлэн дуучин Бейонсе 50, Тейлор Свифт 85-д тус тус оржээ.
Эх сурвалж: Forbes