НӨАТ-ын сугалааны 500 сая төгрөгийн азтанг нийтэд зарлах боломжгүй

2017-10-23 10:201min17
barimt

НӨАТ-ын урамшууллын 2017 оны 10 дугаар сарын 28 дугаар сугалааны тохирлоор өнөөдөр 500 сая төгрөгийн супер азтан анх удаа тодорлоо. Энэ удаагийн тохирлоор есдүгээр сарын 1-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтыг хамруулсан байна.

НӨАТ-ын урамшуулал олгох, сугалаа явуулах талаар тусгасан шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл сугалааны супер азтан буюу 500 сая төгрөгийн эзэн тодроогүй байв. Өмнөх сарын тохирлоор 100 сая төгрөгийн эзэн тодорч, 27 настай Х.Батдулам гэх бүсгүй батламж гардан авч байсан.

Өчигдөр явагдсан тохирлоор 20 сая төгрөгийн нэг, 4 сая төгрөгийн дөрөв, 500 мянган төгрөгийн 122, 100 мянган төгрөгийн 1184, 20 мянган төгрөгийн 117458, нийт 13056 азтан тодорлоо. Сугалаа явуулж эхэлснээс хойш 100 сая төгрөгийн дөрөв, 20 сая төгрөгийн тав, 4 сая төгрөгийн 93 азтан тодорсон.

Албаныхан 500 сая төгрөгийн азтанд одоогоор нийтэд зарлах боломжгүй. Эхний ээлжинд баримтыг баталгаажуулж, дараа нь иргэнээс зөвшөөрөл авч зарлах эсэхийг шийдэх юм байна. Хэрэглэгчид азтан болсон эсэхээ ebarimt.mn цахим сайт болон ebarimt аппликешн ашиглан шалгах боломжтой. Мөн баримт нь есдүгээр сарын 1-нээс 30-ны хооронд хийсэн худалдан авалтынх байх шаардлагатай. Энэ сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх ёстой аж.

17 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2017-10-23 10:41 at 10:41

    umnuh nuguu 400 say ni yu bolosn bas bolomjgui gd zamhraad alga boloh bailgui

    Хариулах

  • ankhaa

    2017-10-23 10:56 at 10:56

    Hotlogch hiij bgaa zaluu shoy hotolj bgaa um shig baidalt bh um aa helj baigaa ug uildliig ni guiced oilgohgui bna buh nasnii yamar ch baidalt humuus sugalaagaa tohiruulah gej bgaag anhaarbal sain bnaa

    Хариулах

  • Зочин

    2017-10-23 11:06 at 11:06

    зарлах болмжгүй ш дтэ… татварын газартай холбоотой хүн хожсон.

    Хариулах

  • Зочин

    2017-10-23 11:18 at 11:18

    Сардаа хэдэн зуун баримт бүртгүүлж бна 20 000 төгрөг ч алга . Зайл цаашаа

    Хариулах

  • zochin....

    2017-10-23 12:20 at 12:20

    zaabal neg sariin barimta jisheen 9sariin 1hees 9sariin 30 nii hoorondoh barimtaa tohirol ybagdahiin urd udurn burtguuleh ystoi yumbee……ihenh humuus barimt abanguuta burtguuldeg bzdee ingej hugatsaa zaaj bolohgui bhaa end no bnuu ugui yu

    Хариулах

  • Зочин

    2017-10-23 12:28 at 12:28

    бүртгүүлээд л байх юм, нэг хожиж үзэх юмсан. зарим хүмүүс хэлэхдээ, цаагуураа өөрсдөө танил тал, ах дүүсдээ тааруулдаг гэх юм. үнэн болуу.

    Хариулах

  • МОНГОЛ хүн

    2017-10-23 12:57 at 12:57

    2 жил бүртэглээ 20 төгрөг ч хожсонгүй. Бас 2016 оны урамшуулал 400,000 төгрөг ч орж ирээгүй.

    Хариулах

  • bi 1 jil burtgulej bga basl yum hojij uzeegui

    2017-10-23 13:11 at 13:11

    bi yuch hojij uzeegui neg nartai udur hojih bailguidee gj bodoodl bjiindaaa

    Хариулах

  • kkk

    2017-10-23 13:52 at 13:52

    ….2222 gsn dugaar garah magadlal terbumd 1 bdgiig zahiin math zaadag bagsh heleed ogno doo hojson huniig shalga bs ter hotlogch n ygd bombogoo haruulahgui zarlaad baiwaa daldiig hardag ymuu????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

    Хариулах

  • alt

    2017-10-23 14:06 at 14:06

    100sayig hojih ymsan hojson mongooroo duugee hagalgaand oruulah ymsan daanch az ni bguin bna

    Хариулах

  • Зочин

    2017-10-23 14:32 at 14:32

    programmarr thiruulj hakerdaad baigaa gesen . shudragaar tohiruulj baigaa gedegt ergelzej bainaa.

    Хариулах

  • Иргэн

    2017-10-23 15:05 at 15:05

    Ингэж их тоогоор урамшуулал өгөх нь хэр оновчтой юм болоо.3 сая иргэн ингэж авч чадах уу? Харин 150-200 сая байвал ямар вэ? Ж нь: Энэ 500 саяыг 2 хувааж дараа сард 1-2-т нь хүртээж байх нь зүйтэй байна.

    Хариулах

  • иргэн

    2017-10-23 15:50 at 15:50

    татварынхан өөрсдөдөө тааруулаад авчихдаг гэсэн, шал худлаа

    Хариулах

  • Зочин

    2017-10-23 19:56 at 19:56

    Tiimee niited zarlaj bolohgui uchir n ayulgui baidal mash ersdeltei. Gadaadad ch mash ih top sugalaa hojison humuus neree nuutsaldag.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй