УИХ-ын дэд даргаар Л.Энх-Амгаланг сонголоо

2017-10-20 18:401min2
enkhamgalan

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдан УИХ-ын дэд даргад Л.Энх-Амгаланг нэр дэвшүүлэхээр шийджээ. Энэ албан тушаалд МАН-ын Удирдах зөвлөл Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Ч.Улаан нарыг өрсөлдүүлэх санал гаргасан ч бүлгийн хурал дээр хамгийн олон саналыг Л.Энх-Амгалан авсан байна.

УИХ-ын дэд даргад нэр дэвшигч Л.Энх-Амгалан УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажилладаг.

МАН-ын бүлгийн хурлын дараа хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 98.5 хувь нь Л.Энх-Амгаланг УИХ-ын дэд даргаар сонгохыг дэмжиж, саналаа өглөө. Үүнээс өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан саналыг хэлэлцсэн юм.

 

2 сэтгэгдэлтэй

  • ИРГЭН

    2017-10-20 19:43 at 19:43

    БАС Л МИ ОВОГТЫН ХҮН ҮҮ. ЭСВЭЛ ӨӨР ОВОГТОЙ ЮУ

    Хариулах

  • chuka

    2017-10-20 20:20 at 20:20

    ENE DEMII BAAGII dundad hvn shvv

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй