У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүдийг томилох үйл явц УИХ-ын чуулган дээр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдрийн (2017.10.18) Ө.Энхтүвшинг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 58 нь буюу 84.1 хувийн саналаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар томилсон бол
Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшигч Гомбожавын Занданшатар нэгдсэн хуралдаанд оролцсон 67 гишүүний 59 нь буюу 88.1 хувь,
Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Намсрайн Цэрэнбат гишүүдийн нэгдсэн хуралдаанд оролцсон 68 гишүүний 60 нь буюу 88.2 хувь,
Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Нямаагийн Энхболд нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 58 нь буюу 84.1 хувь,
Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Дамдины Цогтбаатар нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 63 нь буюу 91.3 хувь,
Засгийн газрын гишүүн, Сангийн сайдад нэр дэвшигч Чимэдийн Хүрэлбаатар нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69 гишүүний 89.9 хувь,
Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Цэндийн Нямдорж чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 62 нь буюу 89.9 хувь,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч Содномын Чинзориг нэгдсэн хуралдаанд оролцсон 68 гишүүний 61 нь буюу 89.7 хувийн саналыг авч Засгийн газрын гишүүнээр тус тус томилогдлоо.