Иракийн хойд нутгийн Бай Хасан, Аванын орд газраас нефть олборлолтыг түр зогсоосны улмаас Курдистан нефтийн олборлолтоо хоногийн 350 мянган баррелиар бууруулжээ. Энэ талаар Reuters агентлаг “Курднистан Иракийн Засгийн газар хоорондын харилцаа таагүй болсон нь үйлдвэрлэл буурахад хүрэв” хэмээн мэдээлэв.
Тус бүс нутагт Ирак цэргийн хүчин хүчээ зузаатгаж байгаагийн улмаас орд газар ажилладаг хүмүүс аюулгүй байдлаа бодож тэндээс гарцгааж эхэлсэн байна. Иракийн тусгай албаныхны зорилгыг тодруулсны дараа ажилчдыг буцаан оруулахаар төлөвлөж байгаа хэмээн эх сурвалж ярьсан байна.
Харин Иракийн Засгийн газрын хяналтад байдаг North Oil Co компанийн Киркукийн ордуудад нефтийн олборлолт хэвийн үргэлжилж байгаа аж. Тэндээс өмнөхийн адил хоногт 90 мянган баррель нефть олборлож байна. Энд ажил зогсохгүй хэмээн Иракийн албан тушаалтнууд хэлжээ. Иракийн хүчнийхний төлөөлөгч Ахмед аль-Ассади аравдугаар сарын 16-нд мэдээлэхдээ “Тавьсон зорлигодоо хүрч” Киркукын ойролцоох газруудыг хяналтдаа авсан гэжээ.
Ассадийн хэлснээр Засгийн газрын цэрэг, пешмерга гэх курдын зэвсэгт жигүүрийн хооронд мөргөлдөөн гарсан гэв. Гэхдээ цэргийнхэн нисэх буудал ба хэд хэдэн орд газруудыг хяналтдаа авчээ. Курдын тусгаар тогтнох бүх нийтийн санал асуулга явагдсаны дараа Иракийн парламент курдуудын хяналтад байгаа мужид цэрэг оруулахыг Ерөнхий сайдаас шаардсан байв.
Эх сурвалж: Reuters