“Wikileaks”-ийг үндэслэгч Жулиан Ассанж Мальтад амиа алдсан сэтгүүлч бүсгүйг аллагыг зохион байгуулагчдын тухай мэдээлэл өгсөн хүнд 20 мянган еврогийн шагнал амлалаа. Энэ тухай тэрбээр “Твиттер” хуудсандаа мэдээлжээ. Мальтад автомашин дэлбэрч, Дафне Карауна Галиция хэмээх сэтгүүлч бүсгүй амиа алдсан юм. Түүний хувьд өөрийнхөө материалаар Засгийн газрыг нэг бус удаа шүүмжилж, оффшорыг нээн илрүүлэх оролдлого хийж байсан аж. Бүсгүй амиа алдахаас 15 хоногийн өмнө өөрт нь сүрдүүлэг ирсэн тухай цагдаад мэдэгджээ.
Эх сурвалж: Россия 24