Нобелийн утга зохиолын салбарын 2017 оны шагналыг Британийн зохиолч Казүо Ишигүро хүртлээ. Дэлхийн утга зохиол сонирхогчдын хувьд баярт үйл явдал болдог энэ мэдээг Шведийн академийн байнгын нарийн бичгийн дарга Сара Даниус (2017.10.05) дуулгасан юм. Харин Лондон дахь гэрийнхээ гал тогооны өрөөнд сууж байсан ноён Казүо Ишигүро өөрөө Нобелийн шагнал авах болсон тухай мэдээг дуулаад “Энэ чинь хуурамч мэдээллийн бас нэг тохиолдол уу” гэж асуусан гэнэ.
Гэвч энэ нь бодит мэдээлэл байсан. Тэр ч бүү хэл Шведийн академи түүнийг “сэтгэл зүйн асар их хүчтэй романуудаараа энх амгалан байдалтай холбоотой хүмүүсийн хуурамч мэдрэмжийн цаана нуугдсан ёроолгүй гүн ангалыг нээсэн” хэмээн үнэлсэн байлаа.
Утга зохиолын ертөнцийн үнэ хүндтэй шагналын мэдээний сургаар ирсэн сэтгүүлчдэд Казүо Ишигүро “Энэ бол миний хүлээж байсан зүйл биш байсан. Гэхдээ би өнөө өглөө үсээ угаасан байсан л даа” гэж хэлээд инээмсэглэжээ. Тэр цааш нь “Туйлын эмх замбараагүй байдал шиг санагдаж байна. Миний төлөөлөгч надад Нобелийн шагналын тухай мэдээ дуулгасан. Өнөө үед маш их хуурамч мэдээ тардаг болсон. Тэгээд хэнд, юунд итгэхийг ч мэдэхгүй байна” хэмээжээ.
Сандал дээр суугаад, усан үзэм идээд л…
Зохиолч 1954 онд Нагасакид төржээ. Түүнийг таван настай байхад гэр бүл нь Английн өмнөд хэсгийн Guildford хэмээх бяцхан хот руу нүүн суурьшсан байна. Үүнээс хойш Ишигүро Япондоо 29 жилийн турш эргэж ирээгүй аж.
Англи руу нүүхээс өмнө Ишигүрог өвөө нь дагуулаад Нагасаки хотын их дэлгүүрт очиж гайхалтай тоглоомоор тоглуулжээ. Тахианы зурагтай, буугаар бууддаг. Хэрвээ тахианы баруун талд буудвал өндөг гарна. Гэсэн ч өвөө нь энэ тоглоомыг авч явахыг зөвшөөрөөгүй. Энэ нь Ишигүрогийн урам хугалсан ч дараа нь гурван өдрийн турш усан онгоцоор аялуулав. Сандал дээр суугаад, усан үзэм идээд л… Хүмүүс онгоцоо цэнэглэхийн тулд зогсох бүртээ бяцхан хүүг сэрээнэ. Төрөлх Япон орны тухай ийм дурсамж түүнд байдаг. Харин тэр дахин онгоцонд суухдаа есөн настай байсан аж.
Ишигүрогийн ээж үеийн үеийн япон хатагтай нарын л нэг байв. Өнөөгийн стандарт хэллэгээр бол тэр япон хэлтэй, тэнд төрөл төрөгсөд нь бий. Ишигүро хуучны Японы кинонуудыг үзээд япон эхнэрүүдийн эр нөхөр, ойр дотны хүмүүстээ гаргадан ижил зан араншин, харилцан ярианы хэллэгүүдийг маш сайн тогтоож авчээ. Япон эмэгтэйчүүдийн албан ёсны хэллэг эрчүүдээс арай өөр. Түүний ээж 1980-аад онд Японд айлчлахдаа охид эрэгтэй ярианы хэлээр ярьдаг болсонд ихэд гайхаж байсан гэнэ.
Аав нь япон хүн хэдий ч ер нь япон хүн шиг байгаагүй…
Нагасакид атомын бөмбөг хаях үед ээж нь яг энэ хотод байсан гэнэ. Атомын бөмбөгдөлтийн үед байшин нэг л биш, гажуу харагдаж байсныг санадаг гэж хожим хүүдээ хэлжээ. Тэр хожуухан бороо орох үед ухаан орж, атомын бөмбөгийн аюул, гэмтлийн цар хүрээг ухаарсан гэнэ. Байшингийн дээвэр бүхэлдээ нэвт норж, ээж аав бас дүү нар нь бэртжээ. Дайны талаар ярьсан ээжийнх нь дурсамжаас түүнийг атомын бөмбөг хамгийн ихээр айлгаж байгаагүйг олж үзэх болно. Харин ажиллаж байсан үйлдвэрийнх нь газар доорхи хоргодох байр аягүйцүүлнэ. Хав харанхуйд сууж байгаа тэдний дээр эвдэрхий байшин, түүн дээр хаяагдан дэлбэрэх бөмбөгийн дуу аймшигтай санагдаж байжээ. Тэд үхэх нь л гэж бодож байсан гэнэ.
Түүний аав япон хүн хэдий ч ер нь япон хүн шиг байгаагүй аж. Учир нь тэр Шанхайд өссөн. Үе үе хятад шинж чанар харагдана. Ямар нэгэн муу юм тохиолдоход тэр инээмсэглэж л байдаг. Аав нь далайн фронтграфийн ажилтан байсан бөгөөд түүнийг далайн шуурганаас үүдэлтэй хөдөлгөөний талаар хийх судалгаанд ажиллуулахаар Их Британий Далайн судлалын хүрээлэнгийн тэргүүн урьсан байна.
Ингээд тэднийх английг зорьжээ. Эхэндээ томилолт богино хугацааных гэж тэд бодож байв. Тэгээд энд бүүр суурьшсан. Хүү нь аавынхаа ажил дээр ганц л удаа очсон бөгөөд хүйтэн дайны үед байгуулагдсан Далайн судлалын хүрээлэн нууц байдалд ажиллаж байсан учраас ямар нэгэн зүйл мэдэхийн ч арга байгаагүй аж.
Ишигүро одоо насанд хүрч яваа охин Наоми, эхнэр Лолна нартайгаа амьдардаг. Түүний хамгийн дуртай зүйл бол гурван цахилгаан гитар. Тэр хүүхэд байхын л гитар хөгжимд маш дуртай нэгэн байжээ. Одоо ковбой кино, телевизийн цувралд дурладаг.
Зар сурталчилгааны мөрөөр…
Их сургуулиа төгсөөд Ишигүро Лондоны баруун хэсэгт орон гэргүй хүмүүст зориулсан төвд ажиллаж байхдаа тэдэнд зориулсан радиог ажиллуулж байсан гэнэ. Энэ бол түүний хувьд ирээдүйн карьер нь ямар байх талаар бодож эхэлсэн үе байв. Хөгжимчин болох гээд бүтэлтэй юм болоогүй. Тиймээс одоохондоо радио тоглуулах ажил сонгоод байсан энэ байж.
Удалгүй тэр бараг л санамсаргүйгээр Зүүн Английн их сургуулийн “Malcolm Bradbury”-н тухай жижигхэн зар сурталчилгааг олж үзжээ. Өнөөдөр нэр алдарт хүрсэн энэ курс анхаарлыг нь тэгтэлээ их татсан ч тэр нь тухайн үедээ ёстой инээдтэй санаа байсан гэнэ.
Курсыг хүмүүс хангалттай сонирхоогүй учраас өмнөх жил нь огт ажиллаагүй байв. Бас хэн нэг нь түүнд үүнийг арван жилийн өмнө санаачилсан боловч гойд анхаарал татах юм болж чадаагүй гэж хэлжээ. Энэ үед хамгийн сонирхолтой залуу зохиолч болно гэж мөрөөдөж байсан бодол нь онцын юм биш болоод явчихав. Гэхдээ хамгийн гол найдвар нь үүнийг Засгийн газраас бүрэн санхүүжүүлдэг. Нэг жилийн дараа их сургуульд орох боломжтой. Үүний тулд горилогч зөвхөн 30 хуудастай уран зохиол бичих ёстой гэсэн шаардлага түүнийг бодлоо орхиход хүргээгүй байна. Ишигүро энэ хөтөлбөрийг аваад радио тоглуулах ажлаа үргэлжлүүлжээ.
Тэрбээр 27 настайдаа анхныхаа “A Pale View of Hills” (1982) романыг хэвлүүлж, түүний дараа 1986 онд хоёр дахь роман “Хөвөгч ертөнцийн уран бүтээлч” (1986) номоо олон нийтийн хүртээл болгожээ. Энэ роман нь түүнд Британий нэр хүндтэй Whitbread шагналыг авчирсан байна.
Гурван жилийн дараа Ишигүро The Remains of the Day (1989) номоо хэвлүүлсэн нь англи хэл дээр нэг сая гаруй хувь борлогдож, Booker Prize-ыг хүртжээ. Энэ романаар “Merchant Ivory” кино хийгдэж байв. 1995 онд хэвлэгдсэн The Unconsoled романыг зарим шүүмжлэгчид үгүйсгэж байсан аж. Гэсэн ч түүний уран бүтээлүүд өнөөдрийг хүртэл тасралтгүй хэвлэгдсээр л байна.
1 comment
Mundag!!