Үндэсний аюулгүй байдал судалгааны төв нэртэй байгууллагын тэргүүн Д.Төмөрбаатар, тус төвийн гишүүн М.Эрдэнэбилэг гэгч хүмүүс өнөөдөр (12.00) цагт хэвлэлийнхэнд мэдээлэл өгч “Хоёр дахь 60 тэрбумын эзэн” бол Уул уурхайн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Дашдорж гэв. Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн байсан хүн өөрийн эзэмшилд байдаг тамхины үйлдвэрээ татвараас чөлөөлүүлж, ирэх гурван жилд 60 тэрбум төгрөгийг татвараас бултуулах хуулийг батлуулсан байна.
Тамхины үйлдвэрийн эзэн болох Ц.Дашдорж гурван ч удаа УИХ-д сууж, удаа дараа сайдын сэнтийд заларч байнга бялуу хүрдэг. Тэрбээр 2017.4.14-нд УИХ –ын 27-р тогтоол)г албан тушаалаа урвуулан ашиглаж батлуулсан байна. Энэхүү тогтоолын дагуу түүний компани үндэсний үйлдвэрлэгч гэсэн халхавчаар 5 хувь, бусад импортлогчид 30 хувийн гаалын албан татвар төлөх ёстой болсон юм.
Үндэсний үйлдвэрлэгч гэх “Монгол тамхи Со” ХХК үнэн хэрэгтээ дотооддоо үйлдвэрлэл явуулж байгаа эсэх нь маш эргэлзээтэй. Уг компани Хятадын 70 хувийн буюу Шань Ши мужийн тамхины компани 60 хувь, Шунь янгийн тамхины үйлдвэр 10 хувийн хөрөнгө оруулалттай юм. Тамхины хяналтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Тамхины талаар төрөөс баримтлах бодлогыг ноцтой зөрчсөн хэмээн хэвлэлийн хурал зарлагчид мэдээлэв.
Тэд “Монгол тамхи СО” ХХК зургаан төрлийн тамхи үйлдвэрлэж зах зээлийн 45 хувь буюу 270 мянган хэрэглэгчид тамхи худалдаалдаг. Монгол хүний эрүүл байдал, бие сэтгэцэд заналхийлсэн хорт тамхиар иргэдийг хордуулж байгаа Ц.Дашдоржийг “Хоёр дахь 60 тэрбум”-ын эзэн хэмээн үзэж байгаа гэнэ.
2 comments
Daraa ni banknii 14 terbuliin hereg,267 saya dolloriin bolon 17 chingele usnii hergiig sohie oo. tami ee he he
Noroviin huu, Garamgai hudal nariin tuhai hevleleer tsatsagdaad baisan asuudliig shalgej togtoogood unen bol huuliar shiitgie, hudlaa bol hoorhiisiin ner nuuriig ni tseverlie