-Британийн зохиолч тэрбээр сэтгэл зүйн хүчтэй романуудаараа шагналыг авсан байна-
2017 оны Нобелийн утга зохиолын салбарын шагналыг Японд төрсөн, Британийн иргэн Казүо Ишигүро “сэтгэл зүйн асар их хүчтэй романуудаараа энх амгалан байдалтай холбоотой бидний хуурамч мэдрэмжийн цаана нуугдсан ёроолгүй гүн ангалыг нээсэн” тул хүртжээ. Энэ тухай Шведийн академийн байнгын нарийн бичгийн дарга Сара Даниус өчигдөр (2017.10.05) мэдэгдлээ. Альфред Нобель (1833-1866)-ийн гэрээслэлээр бол тус салбарын шагналыг идеалист чиглэлийн уран зохиолын шилдэг бүтээл туурвисан зохиолчид хүртээх ёстой аж.
Тэгвэл идеалист гэдэгт нь яг ямар бүтээлийг багтааж болох нь өнөөг хүртэл маргааны сэдэв байсаар иржээ. Өнгөрсөн онд Нобелийн утга зохиолын шагналыг Америкийн яруу найрагч, дуучин Боб Дилан “Америкийн хөгжмийн агуу их уламжлалд яруу найргийн хэв шинжийг бүрдүүлсэн”-ээрээ хүртсэн юм.