Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг , Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр (2017.10.04) түр хаана. Замын хөдөлгөөнийг өдрийн 12:00-00:00 цаг хүртэл хааж засвар хийхээр болжээ. Харин жолооч нар  хуучин төмөр бетон гүүрээр зорчихдоо сөрөг хөдөлгөөнөөр оролцох аж.

Тус түр гүүр нь 2014 онд ашиглалтад орсон бөгөөд олон улсын стандартаар гурван жил ашиглах ёстой. БНХАУ-ын  хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдах Яармагийн шинэ гүүр ашиглалтад ортол дахин хоёр жилийн хугацаанд тус гүүрийг зайлшгүй ашиглах шаардлага тулгарч байгаа тул жолооч зорчигчдыг замын ажилд хүлээцтэй хандахыг холбогдох албаны хүмүүс зөвлөлөө.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн