УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр (2017.10.03) хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсэх шинээр бүрдэх Засгийн газрын танхимыг байгуулах асуудлаар хэлэлцсэн байна Тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ талаараа мэдээлэл өглөө. Бүлэг нийгэм эдийн засгийн асуудал, хөгжлийн бодлого болон хуулийн байгууллагын шударга ёс гэсэн гурван зарчмыг баримтлах гэнэ.
Мөн У.Хүрэлсүхийн багийг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлээд Засгийн газрын бүтцийг шинэчлэх санал дэвшүүлж төсвийн реформыг хий гэсэн шаардлага тавьсан байна. Тухайлбал, Аж үйлдвэрийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөдөлмөрийн яам, Соёл, спортын яамыг байгуулах ёстой гэж үзэж байгаа гэдгээ хэлсэн гэв.