Хятад зэвсэглэлдээ тав дахь үеийн J-20 сөнөөгч онгоц авлаа

2017-10-02 14:441min1
j 20

 

БНХАУ-ын нисэх хүчин зэвсэглэлдээ албан ёсоор барууны дэс дарааллаар  тав дахь үеийн J-20 шинэ сөнөөгч онгоцыг   авлаа гэж “Синьхуа” агентлаг мэдээлж байна. “Нислэгийн туршилтууд хуваарийн дагуу явагдаж байгаа” гэж Хятадын БХЯ-ны төлөөлөгч У Цянь (Wu Qian) мэдэгджээ.

Хятадын “Chengdu Aerospace Corporation” компани J-20 гэх тав дахь үеийн сөнөөгч онгоцны төсөл дээр 2002 оноос эхлэн ажиллажээ. Онгоцны анхны загвар 2011 онд туршилтын нислэг хийж 2016 онд олон нийтэд танилцуулагдсан байна.

Онгоцны техникийн үзүүлэлтийг үйлдвэрлэгчид нууцалж байгаа ч зарим эх сурвалжууд Америкийн F-22 ба Оросын МиГ-1.44 загварын зарим нэг зүйлийг хуулбарласан гэж үздэг аж. Хятадад хүнд сөнөөгч J-20 онгоцноос гадна тав дахь үеийн J-31 сөнөөгч онгоц бүтээгдэж байгаа. Энэхүү хөнгөн сөнгөөгч нь Оросын хоёр РД-93 хөдөлгүүрээр (ирээдүйд хятадын  WS-13A) тоноглогджээ.

Эх сурвалж: Синьхуа

1 сэтгэгдэлтэй

  • mgl

    2017-10-02 16:18 at 16:18

    za medehgui, her naidvartai yum bol doo.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй