Бага насны хүүхдүүд газ үнэрлэж байгаад баригдав

2017-03-10 16:351min0
0202

Баянзүрх дүүргийн долдугаар хорооны орон сууцанд бага насны хоёр хүүхэд газ үнэрлэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Энэ сарын 9-нд цагдаагийн газарт ирсэн мэдээллийн дагуу хүүхдүүдийг илрүүлсэн байна. Тэд ахуйн хэрэглээний газ үнэртэж, мансуурсан байдалтай байжээ.

Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Нийгэмд түгшүүр төрүүлж байгаа энэ төрлийн хорноос хүүхдүүдээ хол байлгах, тэдэнд хор уршгийг нь ойлгуулж таниулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг ээж аавуудад давхар сануулъя.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй