Францын урлаг судлаачид нэрт зураач Леонардо да Винчигийн алдарт бүтээл Мона Лиза-гийн хөргийн нооргийг олжээ. Нүцгэн бүсгүйн Монна Ванна нэртэй ноорог зураг өөр хэд, хэдэн зургийн хамт хувийн цуглуулгад хадгалагдаж байсан аж. Ноорог Францын Конде музей дэх сэргэн мандалтын үеийн уран зургийн цуглуулгад 1862 оноос хойш хадгалаастай байжээ.
Парис дахь Луврын музейд дээрх шинжилгээг явуулсан судлаачид хар зураг ямар ч байсан Леонардо да Винчигийнх болохыг тогтоосон бөгөөд Мона Лизагийн хөрөгтэй харьцуулан шинжилсэний үндсэн дээр ийм дүгнэлтэнд хүрчээ.
Леонардо да Винчи (1452-1519) Италийн сэргэн мандалтын үеийн агуу уран зураачдын нэг байсан юм. Түүний энэхүү хөрөг нь дэлхийн уран зургийн өв сангийн хамгийн алдартай, үнэ цэнтэй бүтээлд багтдаг.
Алдарт зураачийн зурсан Мона Лиза бол Флоренц хотын худалдаачин Франческо дел Жокондогийн эхнэр Лиза Жерардиниг гэдэг билээ.