Үл хөдлөх хөрөнгийн зах зээл гэсэн томъёолол олны чихэнд дасал болсон хэдий ч нийгэм энэ талаар хараахан бүрэн ойлголт авч амжаагүй яваа. Та яг одоо үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэж байна уу. Аль эсвэл тун удахгүй худалдан авахаар энэ тухай мэдээллийг судлан сонирхож байна уу. Тэгвэл үүнд анхаарлаа хандуулаарай. Үл хөдлөх хөрөнгө худалдан авахад юуг анхаарах вэ гэдэг талаар өгүүлсэн зөвлөгөө танд хэрэг болж, таны цаг мөнгө хоёрыг хэмнэж мэдэх юм.
– Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахын өмнө эхлээд орон сууцны байрлал, хотын хөгжлийн ирээдүйг төсөөлөх судлах мөн сургууль цэцэрлэг ойр орчимд нь бий эсэх, их хотын дуу чимээнээс тусгаарлагдаж чадаж байна уу үгүй юу гэдгийг сайтар анхаараарай.
– Үүний дараа тухайн үл хөдлөх хөрөнгийн талаарх бодит мэдээллийг олж аваарай. Магадгүй энэ яваа насандаа 2-3 хан удаа худалдан авах үл хөдлөх хөрөнгөө гаднах өнгө үзэмжээр битгий дүгнэ.
– Мөн барилгын хийц, тоноглол болон цахилгаан дамжуулах хэрэгсэл нь ямар бүтээгдэхүүнээр яаж хийгдсэн юм бэ гэдгийг сайтар шалга. Бас байрны кв/м-ийн хэмжээ үл хөдлөх хөрөнгө худалдаалагчдын хэлж байгаатай нийцэж байгаа эсэхийг нягтал. Бүр нүдэн дээр нь хүн авчраад хэмжилт хийлгэж ч болно шүү дээ.
– Шинэ орон сууц худалдаж авахад үл хөдлөх хөрөнгөө зарж байгаа барилгын компаниас тухайн барилгыг улсын комисст хүлээлгэж өгсөн акт, план зураг гэх мэт бичиг баримтууд гардаг. Улсын комисс хүлээж авсан барилгын коммисын актад тулгуурлан үл хөдлөх хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрх нь үүсдэг. Үл хөдлөх хөрөнгө худалдаалагчдад эдгээр баримтууд бий эсэхийг нягтал. Энэ бол ялангуяа орон сууцны зээл авах гэж байгаа хүмүүст маш хэрэгтэй зүйл юм.
– Ийм баримтууд байгаа бол банк энэхүү бичиг баримтад үндэслэн барьцаалах замаар орон сууцны зээлийг олгодог. Энэ баримтыг иргэд тухайн барилгын компаниудаас авах ёстой ч ихэнх улсын комиссын акт гарахгүй байна гэх мэт шалтгааланаар удааширдаг. Ингэж цагаа үрэх хэрэггүй. Дараагийн сонголтоо хийх нь зөв.
– Манай иргэд барилгын компаниудаас энэ бичиг баримтыг шаардаж мэддэггүй. Тиймээс Үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртэлийн газарт өгсөн баримт нь бүрдэл бүрэн биш байна гэсэн шалтгаанаар буцаагдаж, цагаа үрдэг.
– Дэлхийн зах зээл дэх нийтлэг жишээ бол иргэд зорилтот үл хөдлөх хөрөнгөө зуучлалын компаниар дамжуулан авч хэвшсэн явдал. Харин монголчууд барилгын компаниудын дотоод борлуулалтын албанд ханддаг. Мөн зар сурталчилгааны сонин, сайтаас мэдээлэл авч худалдан авалт хийцгээдэг. Уг нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар дамжуулбал бичиг баримтын бүрдэлд зовохгүй ажлаа амжуулах боломжтой.
– Энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг компаниудад үл хөдлөх хөрөнгийн салбарын сүүлийн үеийн чиг хандлагын мэдээлэл цугларсан байдаг.
– Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд үйлчилгээний хөлсөнд худалдаа, худалдан авалтын үнийн дүнгийн 2-3 хувийг авдаг.
Д.ХАЛИУН
1 comment
Бөөрөө зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баярласандаа Др
Миний бөөрийг худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн мэргэжилтэн Уэйн Кёрл
490,000 долларын ханш тэдэнтэй DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM хаягаар холбогдоно уу.
ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг