Нэгэн үл таних этгээд Филиппиний нийслэл Манила хотод Ерөнхийлөгч Родриго Дутертегийн ордны дэргэд буудалцаан хийж, нэг хүний аминд хүрчээ.
Ерөнхийлөгчийн Аюулгүйн албаны төлөөлөгч Майк Акино амиа алдсан хүнийг тус ордны ажилтан байсан гэдгийг баталсан байна. Үүнээс өмнөхөн Филиппиний Озамис хотын дарга Рейнальдо Парожинога мансууруулах бодистой тэмцэх ажиллагааны үеэр бусдын гарт хороогдсон билээ.
Эх сурвалж: CNN