BBC агентлагийн Korea хэлний редакц есдүгээр сарын 25-ны шөнө 03.00 цагт Хойд Солонгосын иргэдэд зориулсан “Солонгосын хойд арлын зүг” радио нэвтрүүлгийг анх удаа цацлаа. Энэ нь тус агентлагийн солонгос хэлээр бэлтгэж явуулдаг нэвтрүүлгийн нэг хэсэг бөгөөд энэ өдрөөс радио долгион ашиглаж Хойд Солонгосийн иргэдэд дэлхийн мэдээ мэдээллийг дамжуулахаар болж буй аж.
Нэвтрүүлгийг яагаад шөнийн цагийг сонгон цацах болсон талаараа эх сурвалж “шөнийн цагаар радио долгион булаацалдах шугамуудын идэвхи сулардаг. Мөн хүмүүс нууцаар сонсох боломжтой, гэртээ ч сонсож болно” гэжээ. Нэвтрүүлгийг Өмнөд Солонгосын KBS болон АНУ-ын хоёр сүлжээ болох “Voice of America”, “Radio Free Asia” радиогоор дамжуулан Тайвань болон Ташкентын радио долгионоор цацаж байна. Дунд нь Монголоос долгионы давтамжийг өсгөж өгдөг гэнэ.
Нэвтрүүлэг нь Хойд Солонгосын иргэдэд Засгийн газрынх нь гаргаж байгаа гомдлыг зөвөөр ойлгуулах, хэсэгчлэн арилгах оролдлого болно хэмээн найдаж байгаа талаар мэдээнд өгүүлжээ. Гэхдээ Солонгосын хойгт цацсан ВВС агентлагийн анхны нэвтрүүлэгт Германы сонгуулийн үр дүн, НҮБ –ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай хийсэн ярилцлага багтсан байна. Нэвтрүүлгийн төгсөлд Хойд Солонгосын цаг агаарын мэдээ дамжуулжээ.
Радио нэвтрүүлгийн давтамж 5.810 кГц, 9.940 кГц богино долгионыг ашиглаж байна. Гэхдээ радио долгион Монголоор дайрч Пхеньян хүрэх үедээ сулардаг учраас одоохондоо нэвтрүүлгийг Хойд Солонгосын хойд хэсгийн иргэд илүү сайн хүлээн авч байгаа. Тиймээс богино долгионы нэвтрүүлгийн чанарыг сайжруулах зорилгоор 2017 оны аравдугаар сарын 28-аас 2018 оны гуравдугаар сарын 24 хооронд хүчин чадлыг нэмэгдүүлэн 5.810 kГz болон 5.830 kГz-д хүргэнэ гэж ВВС агентлаг мэдэгдлээ.
Орон нутгийн радио сонсогчдын тоог гаргах найдвартай арга зам байхгүй. Хойд Солонгосын эрх баригчид иргэддээ гадаадын нэвтрүүлэг үзүүлэхээс татгалздаг боловч Хойд Солонгосчууд ВВС-ийн нэвтрүүлгийн талаар мэдээлэл авсан байна. Гадны радио нэвтрүүлэг сонсох нь хууль бус тул BBC агентлагын мэдээ мэдээлийг сонсохгүй байхыг Засгийн газар нь ард иргэддээ уриалжээ.
Есдүгээр сарын 25-нд ВВС агентлагаас цацсан радио нэвтрүүлгийг хүргэж байна.
Эх сурвалж: ВВС
С.ДАВАА
2 comments
Өмнөд солонгосоороо дамжуулахгүй яагаад Монголоор дайруулж байгаам бол доо. Түүгээр яваа гайг энүүгээр дуудахгүй л байхсан.
АРД ТҮМНЭЭ БООЛ МЭТ БАЙЛГАЖ БАЙГАА ХОЙДЫН УДИРДАГЧЫГ ХАРААЛ ИДЭЭСЭЙ.