Нисч явсан онгоцны далавчны хэсэг машин дээр унажээ

2017-09-25 13:251min0
ongots

Өнгөрсөн бямба гаригт (2017.09.23) Японы Кансайн олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрсөн Нидерландын “Кэй-Эл-Эм” иргэний агаарын тээврийн компанийн онгоц Осака хотын дээгүүр нисч байхдаа далавчных нь хэсэг унажээ.

Ойролцоогоор таван кг жинтэй уг биет 2000 гаруй метрийн өндрөөс машин  оносон байна.  Золоор нэг ч хүн бэртэж гэмтээгүй  бөгөөд  машины дээвэр цөмөрч, арын цонх нь хагарсан аж. Харин  далавч нь гэмтсэн “Боинг-777” онгоц Амстердам хотод аюулгүй газардаж 300 гаруй зорчигчдоо эсэн мэнд буулгажээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй