АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн болон “Санофи” хэмээх эмийн үйлдвэрийн эрдэмтэд ХДХВ-ийг 99 хувь дарангуйлан устгах чадалтай бэлдмэлийг зохион бүтээжээ. Энэхүү бэлдмэлийг ХДХВ-тэй 24 сармагчинд туршихад шинжилгээгээр нэгд нь л эерэг хариу гараагүй байна.
Эрдэмтэд шинэ бэлдмэлээ ирэх оны сүүлчээр хүн дээр туршихаар төлөвлөж байгаа аж. Хэрвээ эерэг хариу гарвал олон сая хүний амь насыг аврах боломж бүрдэх юм.