Хонконгийн цаг уур судлалын газрын мэдээлснээр Индонезийн эргээр, Ява арлын хойд хэсэгт пүрэв гаригт 6.2 баллын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт хүн ам шигүү суурьшсан Сурабая хотоос хойш 110 км-т мэдрэгджээ. Азаар гэмтэж бэртсэн, амиа алдсан хүн алга байна. Цунамийн аюул ч ажиглагдаагүй гэнэ.
Эх сурвалж: ТАСС