Д.Трамп цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй бол Хойд Солонгосыг бут ниргэнэ гэв

Нью-Йорк хотноо энэ сарын 14-нд эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулган дээр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Пхеньяныг цөмийн хөтөлбөрөө зогсоохгүй бол БНАСАУ-ыг НҮБ-ын гишүүнээс хасч, АНУ болон холбоотон орнуудад аюул учирвал ямар ч эргэлзээгүйгээр Хойд Солонгосыг бут ниргэнэ” хэмээн мэдэгдлээ.
Дэлхийн улс орнуудын тэргүүлэгч, лидерүүдийн өмнө заналхийлсэн хэлсэн түүний үг нэр хүндтэй олон улсын чуулганы дипломат өнгө аясыг эвдсэн урьд хожид гарч байгаагүй үзэгдэл болов. Ливийн дарангуйлагч агсан Муаммар Каддафи илтгэл тавихдаа НҮБ-ын тунхаг бичгийг урж, Венесуэлийн Ерөнхийлөгч агсан Уго Чавес Жорж Бушыг гарсны дараа “чөтгөрийн үнэр” үнэртэж байна гэж хэлсэн удаа бий ч Трамп шиг дипломат байдлыг эвдсэн мэдэгдэл НҮБ-ын индэр болж байгаагүй аж. Энэ утгаар түүний хийсэн мэдэгдэл түүхэнд бичигдэж үлдэх нь гарцаагүй боллоо.
Мөн Д.Трамп Ким Чен Уныг АНУ болон холбоотон орнуудын эсрэг өдөөн хатгалгаараа өөртөө болон засагтаа нүх ухаж байгаа хэрэг” хэмээн мэдэгдсэн байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга ер нь халуухан өрнөж байна.