Нэг долоо хоногийн дотор улс хоорондын харилцаанд их зүйл хийж амжуулж болно. Ийм хугацаанд Докламын тэгш өндөрлөгт хоёр сарын турш эсрэг тэсрэг зогсож байсан Энэтхэг, Хятад хоёр энхийн гэрээнд хүрлээ. Энэтхэг-Бутан-Хятадын эсрэг зогсолт зургадугаар сарын 16-нд Докламын тэгш өндөрлөгт эхэлсэн байв.
Тэр өдөр энэтхэг цэргийнхэн тэгш өндөрлөгийн маргаантай газар нутагт байрилга байгууламжийн ажил явагдаж байгааг анзаарчээ. Бутан улс өөрийн гэж үздэг нутаг дэвсгэрт нөлөөгөө өргөжүүлэх зорилгоор хятад ажилчид зам засч байв. Мөн энэ зорилгоор Энэтхэгийн зүүн хойд нутаг дэвсгэрт газрыг нь “хороох боломжийг” тэр зам өгөх ёстой.
Энэтхэг тэр даруйд нь хариу өгөв. Энэтхэг зам тавилтыг тогтоохоор Бутанд цэргээ илгээн мтатус-квотоо сэргээхийг шаардсан байв. Энэтхэгийн Гадаа хэргийн сайд тайлбар хийсний дагуу «Манай асуудлын шалтгаан нь Энэтхэг, Хятад хоёрын хооронд Сикким секторт тэнцвэр олох. Мөн Энэтхэг, Хятад, Бутаны хил тогтоох шаардлагатай газарт явуулсан Хятадын үйлдэл болсон” ажээ. Докламын эргэн тойрны хэргийг шийдэх гарц нь яриа хэлэлцээр байх ёстой бөгөөд үүний хоёр талын харилцааны асуудал болгох шаардлагатайг Сушма Сварай нэмэн хэлсэн байлаа.
Хятад өөрийн талаас шаардлага тавин Энэтхэг Докламаас нэг мөр татгалзах ёстой. Үүний хийтэл хоёр талын ямар нэгэн чухал гэрээ хийгдэхгүй гэсэн байгаа. Тэдний хэвлэл мэдээлэл нь кампанийг эхлүүлэн үе үе дайн хийхээр занал хийж байсан юм. Хэвлэл 1962 онд Энэтхэг хэрхэн гутамшигтайгаар сөргөлдөөнд ялагдсаныг сануулж байлаа.
Нью-Дели дайсагнасан хэл аманд татагдан оролгүйгээр, нервээ баралгүйгээр асуудалд хариуцлагатай хандсан юм. Хурцатмал байдал нь наймдугаар сарын 25-нд талууд Энэтхэгийн цэргийг татах, хятадууд зам барихаас татгалзахаар тохиролцож чадах хүртэл үргэлжиллээ.
Асуудлын түүх
Хяналтын тэр бүсэд хоёр талын цэргийнхэн ээлжлэн нэвтэрч байх үзэгдэл их гардаг. Учир нь хоёр орон хилийн шугамаа хаагуур хийх талаар огт тохиролцож чадахгүй байгаа юм. 2014 онд Хятадын 500 цэрэг хилийн бүсэд нэвтрэн Энэтхэгээс усжуулалтын суваг барихаа зогсоохыг шаардан уг ажлыг Хятадын газар нутаг дээр хийж байна гэлээ. Талууд цэргээ татах хүртэл сөргөлдөөнд тал бүрээс мянгаад цэргийнхэн эсрэг зогсоцгоож байлаа.
Салж холдохыг зөвтгөсөн хоёр талын араншин байгаа ч BRICS саммит эцсийн дүнд нь хүчтэй нөлөө үзүүлсэн юм. Бразили, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн лидерүүд есдүгээр сарын эхээр Сямэньд хүрэлцэн очсон билээ. Хоёр орны цэргийнхэн тулан зогссон үеэр Нарендра Моди саммитад ирснээ зөвтгөх нь хүнд хэрэг байв. Дэлхийн лидерийн хэмжээнд байх эрмэлзэлтэй Си Жиньпины хувьд Энэтхэг саммитад оролцохгүй нь нэр хүндийн хэрэг байв.
Моди, Си хоёр Докламын сөргөлдөөнөөр үүссэн хурцатмал байдлаас гарах оролдлогоо мэдэгдэж Докламын тэгш өндөрлөгийн орчмын хэрэг давтагдах ёсгүй гэдэгтэй санал нийллээ. Докламын асуудал шийдэгдсэний дараа саммитийн эв нэгдэл ба хоёр орны харилцааны тэнцвэрийн мэдрэмж үүссэн юм. Азийн хоёр эрчимтэй хөгжиж байгаа Америкийн бодлогын улмаас өөрчлөгдөж байна.
Хоёр орон тус бүр үндсний сонирхлоо хадгалан үлдэхийн тулд даяарчлалын бодлогыг бий болгох хүсэлтэй өөрсдийн үндэсний лидерүүдтэй. Энэтхэгийн оролцоо нь тус нэгдлийг энэ онд аварсан ч гишүүн орнууд нь эдийн засгийн олон асуудлаар ноцтой зөрөлдөөнтэй байна. Дэлхийн эдийн засаг нь ээдрээтэй үе туулж байгаа учраас дэлхийн удирдлагын байгууламждаа шинэчлэл явуулж чадахгүй байгаа.
Хятад-Энэтхэгийн маргаантай хил дээр дахин сөргөлдөөн гарахгүй гэсэн баталгаа үгүй. Улс төрийн харилцаа нь энд чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ Докламын асуудал шийдэгдсэн BRICS саммит амжилттай болж өнгөрсөн нь Азийн энэ хоёр гайхамшигтай орнуудын харилцааг өөдрөгөөр харах мэдрэмжийг өглөө гэж болно.
М.ЭРДЭС
https://www.youtube.com/watch?v=E7OARZeQXdc