Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ын шалгалтад 99 тамирчин бүдэрчээ. Энэ талаар Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Швейцарь улсын иргэн Денис Освальд өнгөрсөн долоо хоногт Перугийн Лимад болсон ОУОХ-ны 131 дүгээр чуулганы үеэр мэдээлсэн байна. Түүний хэлсэнээр дээрх тамирчид “Бээжин-2008”, “Лондон-2012” зуны олимпийн наадмын үеэр хориотой эмийн бэлдмэл хэрэглэсэн болох нь тогтоогджээ.
Тухайлбал, ОХУ, Беларусаас тус бүр 16, Казахстан 12, Украин 11, Азербайжан 6, Турк 5, Армен, Молдав, БНХАУ, Куба, Узбекистан, Испани, Гүрж, Грек, Ямайка, Катар улсаас таваас ихгүй нь хүндийн өргөлт, хөнгөн атлетика, бөхийн төрөл, боксын тэмцээнд оролцохдоо “эм” хэрэглэсэн аж.