Хятадад есдүгээр сарын 15-нд секс хүүхэлдэй прокатаар авах үйлчилгээ нээгдсэн тухай мэдээ таржээ. Үйлчилгээ авах хүмүүсийн утасыг нэмэлт хавсралтаар хуулж үлдэх бөгөөд, тэдэнд үнэ хөлсөнд нь таарсан захиалга нийлүүлэх санал тавьжээ. Хоногийн түрээс нь 298 юань гэсэн байв.
Гэвч шинэхэн нээгдсэн секс-хүүхэлдэйн прокатыг хоёр хоног ажиллуулаад хаав гэж South China Morning Post сонинд бичжээ. Энэ үйлчилгээ асар их анхаарал татахын зэрэгцээ нтернэтээр томоохон маргаан дэгдээсэн гэж хүүхэлдэйг захиалах утасны хавсралт программыг бүтээгч компанийн мэдээнд өгүүлсэн байна.
Тус компани бид зохих байгууллагуудаас мэдээлэл авсан. Сайн дураараа бүхий л мөрдөн байцаалттай хамтран ажиллаж байгаа. Хариуцлага хүлээхэд бэлэн гэжээ.
Одоогоор Бээжингийн нэгэн худалдааны төвд рекламын арга хэмжээ зохион байгуулж байсан компанийн ажилтнуудаас хууль хяналтын байгууллагынхан байцаалт авчээ. Цагдаагийнхан ажилтнуудаас үзүүлэнгийн цонхноос хэтэрхий болхи гэж үзсэн хүүхэлдэйнүүдийг хураах амлалт авч, тэдний гарын үсгийг баримтанд зуруулж авч үлджээ.
Фото: Albert Gea / Reuters