Өчигдөр орой (2017.09.19) Москвагийн Лермонтовын гудамжинд ОХУ-ын “Альфа-банк” банкны бэлэн мөнгөний машиныг дээрэмдэж их хэмжээний мөнгө авч зугтсан хэрэг гарсан байна. Гэмт хэргийн явц хяналтын камерт бичигдэж үлджээ.
Цагдаагийн алба хаагчид хэргийн газарт ирэхэд гэмт хэрэгтнүүд мөнгөө авч, АТМ-ын дэргэдээс зугтсан гэнэ. Бэлэн мөнгөний машинаас 40 сая орчим рубль хулгайлсан гэж цагдаагийн байгууллага мэдэгдсэн байна.