Монголд дэгдсэн малын гоц халдварт өвчнөөс үүдэн улс орнууд гаалийн хяналтаа чангаруулжээ. БНСУ-ын Инчеоны нисэх буудалд МИАТ, “Кореан эйр” компанийн онгоцноос буусан зорчигдын тээшинд шар шошготой цоож зүүн, Монгол “шошготой” бүхнийг хурааж эхэлсэн байна.
Гадны улс орныг зорьж байгаа манай иргэд лаазалж жигнэсэн мах, хорхой ааруул, борц, хиам, зэрэг цөөн хэдэн бүтээгдэхүүн авч гардаг байсан бол одоо бусад улсын хил дээр хогийн саванд орж байна. Ингэснээр иргэд багаггүй хэмжээний хөрөнгийг салхинд хийсгэж байгаа юм.
Тухайлбал, нэг кг хорхой ааруул 12-15 мянган төгрөг, нэг уут /уутандаа 400-800 гр/ борц 18-25 мянган төгрөг, бүрэн утлагат хиам 7000 төгрөг, вакумдсан мах 20-28 мянган төгрөгөөр худалдаалагддаг. Тиймээс хил давахдаа эдгээр бүтээгдэхүүнийг авч гарахгүй байх, эдийн засгаа хэмнэхийг чухалчлах нь зөв болов уу.