Ард иргэдийн санаачлагаар эхлүүлсэн хандивын аянаар Онцгой байдлын ерөнхий газарт 828 байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнээс 800 орчим сая төгрөгийн мөнгөн хандив цуглаад байна. Онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад зориулан төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандивыг Онцгой байдлын ерөнхий газарт хандивласаар байна.
Есдүгээр сарын 1-ний байдлаар нийт 98 иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 62 нэр төрлийн бүтээгдэхүүн (хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж), 828 байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнээс 800 орчим сая төгрөгийн мөнгөн хандив цуглажээ. Хамгийн сүүлд эрүүл мэндийн чиглэлээр олон улсын үйл ажиллагаа явуулдаг “Fohow” компани Онцгой байдлын ерөнхий газарт таван сая төгрөг өгчээ.
Эх сурвалж: dnn.mn