“Ford” компани ойрын таван жилийн дотор спорткар Mustang F-150-р пикап зэргийн сайжруулсан загварыг оролцуулсан 13 автомашиныг цахилгаан мотортойгоор гаргахаар төлөвлөөд байна гэж Америкийн үйлдвэрлэгчийн төлөөлөгч Марк Филдс мэдэгдлээ. Ford Mustang одоо “дөрвөн” цилиндрт 2.3 EcoBoost, “найман” цилиндрт 5.0 ба 5.2 литрлитрийн эзэлхүүнтэй хөдөлгүүрүүд мөн бензинийн зургаан цилиндрт, 3.7 литрийн эзэлхүүнтэй хөдөлгүүрээр тоноглогдсон байгаа юм.
“Форд” хөдөлгүүрүүдийг цахилгаан болгохын тулд 2021 он гэхэд 4.5 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөсөн байгаа. Ирээдүйн шинэ 13 машинаас долоогийн талаар одоо тодорхой мэдээлэлтэй байгаа юм. Тэднээс автомат жолоодлоготой машин нь хамгийн сүүлд 2021 онд гарч ирнэ.
Taurus, Explorer машинуудыг хибрид хувилбараар цагдаагийн албанд, Transit Custom фургоныг Европын зах зээлд мөн Transit Connect машины хибридыг таксид зориулан гаргах гэнэ. Одоогоор 20 ийм машинуудыг АНУ-ын хотуудад туршиж байна. Үүний хажуугаар Tesla Model 3, Chevrolet Bolt машинуудтай өрсөлдөх машиныг Форд бүтээх гэнэ.
М.ЭРДЭС