Өнөөдөр (2017.09.16) Мэдээлэл, технологийн үндэсний паркад “Хамтдаа-Миний ажлын байр” нээлттэй ажлын байрны өдөрлөг болж байна. Өдөрлөгт ирснээр шинээр үйл ажиллагаагаа эхэлж байгаа байгууллагуудын захиалгат ажлын байртай танилцаж, өөрийн сонирхож буй мэргэжлийн чиглэлээр ажлын анкет бөглөх, түүнчлэн шууд ярилцлаганд орох боломжтой юм. Мөн ажил хайж буй залууст мэргэжилтнүүд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна.
Энэхүү арга хэмжээг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, “Pro HR Consulting” ХХК хамтран Монголын тэргүүлэгч ААН компаниудын ажлын байр танилцуулах, зуучлах, сонгон шалгаруулалт бүрдүүлэлт хийх, зорилгоор зохион байгуулж буй юм. Өдөрлөг маргааш буюу энэ сарын 17-нд өндөрлөнө.