Японы амьтан хамгаалагчид төмөр замын операторуудтай тохиролцон 30-аад муурыг галт тэргээр тэнүүлэхээр болжээ. Ийм хачирхалтай рейс хүмүүсийн анхаарлыг тэнүүлч амьтдад хандуулах зорилгоор хийгдэж байгаа аж. Зорчигчид галт тэргээр аялаж явахдаа мууртай тоглож, илж таалж болно.
Энэ аялалаас хүмүүс тэнүүлч амьтдын талаар ихийг мэдэж авах нь лавтай хэмээн Микико Хаяси гэх нэгэн зорчигч хэлжээ. Тус улсын амьтны асрамжийн газарт байгаа муурны тоо 2004 онд 237.246 байснаа 2016 онд 72.624 хүртэл буурч, 70 хувиар багссан аж.
https://www.youtube.com/watch?v=lBU3PkyKrto