“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй 40-65 насны иргэдэд элэгний В, С вирусыг үнэ төлбөргүй илрүүлэх шинжилгээний ажил санхүүжилтгүй болж Баян-Өлгий аймагт зогсчээ.
Аймгийн хэмжээнд 18196 иргэн хамрагдах байсан ч 6487 хүн үзлэгт орсон байна. Үүнээс 671 нь С, 462 нь В вирус илэрсэн аж. Одоогоор шинжилгээний ажил 35.7 хувьтай явж байгаа аж. Мөн Улаанбаатар хотод итгэмжлэгдсэн лабораториуд В, С вирус илэрсэн иргэдийн вирусын идэвхижлийг тодорхойлох шинжилгээ хийхээс татгалзаад байгаа гэх мэдээлэл бий.
Төлөвлөгөөний дагуу энэхүү шинжилгээг ирэх арваннэгдүгээр сарын 1-н хүртэл бүрэн эмчлэх, вирус илрүүлэх шинжилгээг ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл хэрэгжүүлэх ёстой юм байна. Гэвч Эрүүл мэндийн яам таван тэрбум төгрөг төсөвлөсөн нь санхүүжилт зогсоход хүрчээ.