Хүйтний улиралд агаар дуслын замаар хүнд халдварладаг ханиад, томуугийн үед эмнэлгүүдийн ачаалал нэмэгддэг тул хэвтэн эмчлүүлэгчдэд ор хүрэлцдэггүй. Энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд Нийслэлээс “Оюутолгой” ХХК-тай хамтран Улаанбаатар хотын 30 эмнэлэгт зориулалтын ор, 250 зөөврийн ор шинээр олгожээ.
Томуу, томуу төст өвчний идэвхтэй үе нь 10-4 дүгээр сар хүртэл үргэлжилдэг. Энэ хугацаанд эмнэлгүүд ачааллаа 80 орчим хувиар хэтрүүлэн ажиллаж, жилд дунджаар 350 мянга гаруй хүн өвддөг байна. Ид хүйтний улиралд долоо хоногт 6000-9000 хүн өвдөх тохиолдол байдаг аж. Иймд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд халуун аарц, хярам, буцалсан ус, сүү, аньс,чацаргана, зэргийг ахиухан уух, илчлэг сайтай хоол идэх, гараа ойр ойрхон угааж дулаан хувцаслах хэрэгтэй болохыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.