“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй 40-65 насны иргэдэд элэгний В, С вирусыг үнэ төлбөргүй илрүүлэх шинжилгээний ажил  санхүүжилтгүй болж  Баян-Өлгий аймагт зогсчээ.

Аймгийн хэмжээнд 18196 иргэн хамрагдах байсан ч  6487 хүн  үзлэгт орсон байна. Үүнээс  671 нь С, 462 нь В вирус илэрсэн аж.  Одоогоор шинжилгээний ажил 35.7 хувьтай явж байгаа аж. Мөн Улаанбаатар хотод итгэмжлэгдсэн  лабораториуд В, С вирус илэрсэн иргэдийн вирусын идэвхижлийг тодорхойлох шинжилгээ хийхээс татгалзаад байгаа гэх мэдээлэл бий.

Төлөвлөгөөний дагуу энэхүү шинжилгээг ирэх арваннэгдүгээр сарын 1-н хүртэл бүрэн эмчлэх,  вирус илрүүлэх шинжилгээг ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл хэрэгжүүлэх ёстой юм байна. Гэвч Эрүүл мэндийн яам таван тэрбум төгрөг төсөвлөсөн нь санхүүжилт зогсоход хүрчээ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн