Үл мэдэгдэх химийн бодист 23 хүүхэд хорджээ

2017-09-13 13:101min0
ТУРК

Туркийн Сирт мужийн Акташ сууринд үл мэдэгдэх химийн бодист 23 хүүхэд хордож, эмнэлэгт хүргэгджээ. Хорт хаягдал бүхий торхнууд тус суурингийн ойролцоох хээрээс олдсон байна. Эдгээр торхыг тосгонд аваачихад нэгнээс нь хорт бодис асгарч, 40 хүн хордсоноос 23 нь хүүхэд байжээ. Хордсон хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн учраас азаар амь насанд нь эрсдэл үүсээгүй байна. Үүнээс гадна бөөлжсөн, бөөлжис цутгасан гэсэн шинж тэмдэгтэй 113 хүн сууринд бүртгэгджээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй