АНУ-ын Засгийн газрын өр түүхэндээ анх удаа 20 их наяд ам.доллар давжээ

АНУ-ын Засгийн газрын өр төлбөр түүхэндээ анх удаа 20 их наяд ам.доллараас давжээ. Өчигдрийн байдлаар өрийн хэмжээ 20.16 их наяд ам.долларт хүрсэн нь тус улсын ДНБ-ээс 100 хувиар давж буй үзүүлэлт юм. Уг нь өрийн таазандаа эрт хүрэх байсан ч Сангийн яамнаас өнгөрсөн гуравдугаар сард өрийн дээд түвшинг 19.84 их наяд ам.доллар болгон зогсоосон. Гэвч Техас мужийг “Харви” хар салхи нөмөрснөөс хойш Ерөнхийлөгч Дональд Трамп дээд түвшнээ нэмэгдүүлэхээс өөр аргагүй болжээ.