2017-09-13 12:091min00

Өсвөр насны хүүхдүүд бүлэглэн хулгай хийсэн хэргийг шалгаж байна

хулгай

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс 16-17 насны хүүхдүүд бүлэглэн хулгай хийснийг шалгаж байна. Тэд энэ сарын 12-13-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд иргэн Э, Т нарын автомашиных нь цонхыг хагалж бэлэн мөнгө, эд зүйлс хулгайлсан байсныг цагдаа нар шуурхай илрүүлжээ.

Сүүлийн үед цагдаагийн байгууллагад эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж бага насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэмэгдэх хандлагатай болжээ.