Энэ оны зургаадугаар сарын 12-ны өдөр иргэн Ч.Наранзаяа нь УИХ-ын гишүүн Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргаж, уг гомдол мэдээллийг тус хэлтсээс шалгаж, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг.
Уг шийдвэрийг хохирогч Ч.Наранзаяа эс зөвшөөрч Улсын Ерөнхий Прокурорын газарт хандаж гомдол гаргасны дагуу материалыг Улсын Ерөнхий Прокурорын газраас хянаад нэмэлт нотлох баримт цуглуулж, шалгах шаардлагатай гэж үзэж 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар прокурорын газраас мэдээлсэн.
Тэгвэл иргэн Ч.Наранзаяагийн гомдолтой УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг нотлох баримт хангалтгүй, Д.Гантулга нь гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тогтоогдохгүй байна гэдэг шалтгаанаар хэргийг хаахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.