“Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт сэтгүүлзүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын эзэн боллоо. Түүний “Алтны өмнө Монголын хууль, төр засаг бөхийж, Ерөө гол Орхоны эмгэнэлийг давтах нь” нийтлэл шалгарсан байна.
Шагнал гардуулах ёслол өчигдөр (2017.09.12) Улаанбаатар ресторанд болж сонин, телевиз, радио, сэтгүүл, сайтын 36 сэтгүүлчийн 66 бүтээлээс шилдэг 10 нийтлэл нэвтрүүлгийг тодрууллаа. Үүнд,
- “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцага (Халдлагад өртсөн туул)
- “Open Door”-ийн Б.Ерөнтэй (Эмээлийн мөнгөн Эврика)
- “Өдрийн сонин”-ы Э.Хүрэлбаатар (Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна)
- “Зууны мэдээ”-гийн Б.Энхзаяа (Хогонд дарагдсан Хөвсгөл,Туулын тахинд цахилгаан хөрөө тачигнаж байна)
- “Өнөөдөр”-ийн Ж.Сувдмаа (Хүдэрийг самарчид самарч байна)
- “Засгийн газрын мэдээ”-гийн Б.Баярмаа, Б.Ганбаяр нар “Амины үнэтэй халуун тогоо” гэрэл зургийн сурвалжлага
- “МҮОНТВ”-ийн Ц.Оюундарь, Х.Шинэ-Од. “Дүрвэгсдийн жимээр” баримтат кино
- “GoGo.mn”-ийн Г.Одгарав “Хар тугалга”
- “МҮОНР”-гийн Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Отгон-Эрдэнэ (Хүчирхийлэлд өртсөн хөвгүүд хайчдаг вэ, Гомдох эрхгүй хүмүүс) цуврал сурвалжлага, ярилцлага, нийтлэл шалгарчээ.
Ес дэх жилдээ зохион байгуулсан “Балдорж” шагналын эзэн 5000, аман хүзүүдсэн нь 3000 ам.долларын шагнал тус тус хүртдэг төдийгүй шилдэг аравт багтсан сэтгүүлчид хоёр сая төгрөгийн хамт гадаадад аялах зэрэг өндөр урамшуулал хүртдэг онцлогтой. Сэтгүүлчдэд хүртээж буй мөнгөн шагналын сан нь Монголдоо хамгийн өндөр нь юм.