“УБ Сонгдо” эмнэлгийн урологийн мэс засал, эрэгтэйчүүдийн эмч М.Мөнхжаргалтай ярилцлаа
– Урологийн салбар үүсч хөгжөөл 60 жил болсон байна. Ямар хэмжээнд байна, ямар шинэ эмчилгээ үйлчилгээ нэвтэрч байгаа вэ?
-Урологи гэдэг нь бөөрний мэс засал гэсэн утгатай үг. Бөөр, шэсний замын эрхтэнүүдийн бүтэц, үйл ажиллагааны гажгуудыг мэс заслын аргаар эмчлэх ухаан юм. Түрүү булчирхай, лаьсаг, бөөр зэрэг эрхтнүүдэд мэс ажилбар хийгдэж байгаа бол үүнийг урологийн хагалгаа гэж ойлгоаж болно. Манай эмнэлэгт урологи болон андрологийн (эрэгтэйчүүдийн өвчний) оношилгоо, эмчилгээ ажилттай хийгдэж байна.
Сүүлийн үед урологийн чиглэлд лазер хагалгаа хийдэг боллоо. Ялангуяа бөөрний чулуу, бөөрнөөс гадагшилж шээсний сувагт ирж гацсан чулууг лазер хагалгаагаар авч байна. Товчхондоо, чулууг лазераар буталж жижиглэсний дараа гаргаж авна гэсэн үг. Урьд нь Монголд бөөрний чулууг авах газар олддоггүй, авлаа гэхэд хэт жижгхэн бол боломжгүй, томорсон хойно нь нээлттэй хагалгаа хийж бөөрийг зүсч байж чулууг нь аваад буцааж оёдог байлаа. Ер нь Монголын урологийн салбар үүсээд 60 жил болсон байна, нэлээд шинэ шатанд гарсан.
– Бөөр, шэсний замын өвчин нь түрүү булчирхайн өвчлөлтэй ч хамаатай. Түрүү булчирхайгаа өвчлүүлэхгүй байх хамгийн энгийн чухал арга юу вэ?
Түрүү булчирхай гэдэг нь эр хүний гол эрхтэн. Энэ эрхтнээр хийх ёстой ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Түрүү булчирхай нь эрэгтэй хүний бэлгийн дур сонирхлыг хүргэж байдаг. Нөхөн үржихүйн насны эрэгтэйчүүдийн бэлгийн харьцаанд орох сэдэл, дур хүслийг төрүүлэх үйлчилгээ үзүүлдэг булчирхай. Бэлгийн харьцаанд орох үед тухайн булчирхай өөрийн боловсруулсан шүүрлээ шээсний сүв рүү гаргаж өгдөг. Эр бэлгийн эсүүд холилдож шээсний сүвэн дээр зууралдаад үрийн шингэн ялгарна.
Эрчүүд эрүүл саруул байгаа л бол өөрхий эрхгүй өдөөгдөж дур сонирхлын булчирхайны улмаас, үрийн шингэнээ ялгаруулдаг. Тэгвэл орчин үед энэхүү үйл ажиллагаа алдагддаг болчихсон байна. Тиймээс 35-аас дээш насны эрчүүд өвдсөн ч бай, өвдөөгүй ч бай жилдээ нэг удаа эмчид хандаж, шинжилгээ өгч байх хэрэгтэй. Мөн бурхан чамд түрүү булчирхай өгчихсөн бол түрүү булчирхайгаар ажлыг нь хийлгэх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, тогтмол бэлгийн харьцаанд орох. Түрүү булчирхайгаа сайн ажиллуулж , бэлгийн харилцааг зөв сайн хийснээр гэр бүлийн харилцаа, сэтгэл санаа, биеийн өндөр таашаалыг авдаг. Ийм хүний сэтгэлийн эмоци сайн сайхнаар илэрнэ. Сэтгэл хангалуун байгаа хүн сайхан энергийг бусдад түгээж, дэлгэрүүлж цацаж явдаг байна.
-Түрүү булчирхайн өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, Биеийн тамираар хичээллэхийг эмч нар илүү их зөвлөх үү?
– Хамгийн түрүүнд биеийн тамираар хичээллэж, маш спортлог байх хэрэгтэй. Өдөржингөө ширээний ард суудаг, хөдөлгөөн багатай байдаг хүний бүх биеийн булчингийн үйл ажиллагаа суларна. Тэр хэрээр түрүү булчирхай муу ажиллана. Бэлгийн чалх муудахаар бэлэг эрхнтй хөгжилд сөргөөр нөлөөлнө. Сүүлдээ шээдэг талын хүндрэлүүд гарч ирнэ. Эдгээр нь хуримтлагдсаар байгаад түрүү булчирхайн хүндрэл болдог юм. Биеийн хүчний ажил хийгээд аль болох хөдөлгөөнтэй байвал түрүү булчирхай томрохгүй, өвчлөхгүй, шээс хаагдах гэж ойлгож болно. Мөн хоол ундаа зөв тохируулах идэх нь бас чухал. Япон, Солонгос, Хятадууд эрчүүдийнхээ хоол хүнсэнд их анхаарсаар ирсэн ард түмэн. Тэд өрхийн тэргүүндээ зориулж тусгай хоол өгдөг. Гэтэл монголчууд зундаа айргаа уугаад, хонины мах идээд явж байдаг.
Гэхдээ эрт дээр үеэс монголчууд өөрсдийн бололцооны хэрээр эрчүүдэд зориулагдсан зүйлсийг идэж, хэрэглэж ирсэн байдаг. Тухайлбал, архи тамхинаас татгалзаж хатаасан хулууны үр идэж байх хэрэгтэй. Мөн хасарваань гэж жимснээс өдөрт таван ширхэгийг идчихээд байвал их сайн. Үүнээс гадна эрчүүдийн цус шингэн байх ёстой. Архи тамхи хэтрүүлэн хэрэглэх нь бэлгийн чалх сулруулж, цаашлаад түрүү булчирхайн өвчлөлд хүргэнэ. Цус өтгөрөх тусам бусад эрхтэндээ хүрч үйлчилж чадахгүйд хүрэхээр хамгийн түрүүнд эрэгтэй хүний бэлэг эрхтний хөвчрөл муу болдог. Ийм юм мэдрэгдэж эхэлснээс хойш 2-5 жилийн дараа ямар нэгэн эмгэг үүснэ. Бэлэг эрхтэний хөвчрөл суларсан тохиолдолд эрт арга хэмжээ авч, мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай.
-Түрүү булчирхай нь өвчилсөн, авахуулсан тохиолдолд ямар хүндрэлүүд гарах вэ. Бэлгийн замын халдварт өвчин, түрүү булчирхайн өвчлөл хоёр шууд хамааралтай юу?
– Шууд хамааралтай биш. Бараг хүн болгон ямар нэгэн бэлгийн замын өвчнөөр өвдөж байдаг. Гэтэл тэд түрүү булчирхайн өвчтэй болдоггүй. Огт бэлгийн замын халдварт өвчин тусч байгаагүй хүн түрүү булчирхайн халдвартай болчихсон ч байдаг. Ер нь янз бүр. Түрүү булчирхайгаа авахуулсан тохиолдолд бэлгийн ажил хийж чадахгүй гэсэн ойлголт байхгүй. Хэвийн байх боломжтой. Харин бие махбодь сэтгэл санааны хувьд хүндрэлтэй байж болно. Үр тогтоох болон дур тавихад асуудал үүсэх магадлал бий.
– Сүүлийн үед нуруу нь өвддөггүй хүн гэж бараг байхаа больжээ. Энэ нь нуруу бөөрний өвчинтэй холбоотой байна уу, Гол шалтгаан нь?
Хатуухан шиг орон дээр хэвтээд сайн хөдөлгөөнтэй байвал өвдөхгүй. Надад хандаж байгаахүмүүсийн 70 хувь нь нуруу өвдөөд байна, бөөр өвчилчих шиг боллоо гэдэг юм. Гэтэл бөөр өвддөг нь тэднээс тун ховор. Нурууны дасгалаа хийгээд, шүдэнз асгачихаад нэг нэгээр нь түүгээд хатуу зүйл дээр хэвтэж бай гэж хэлдэг юм би. Энэ бие махбодийг хөдөлгөх гэж төрсөн. Гэтэл хөдлөхгүй, залхуурч, аливааг хялбагрчилж, зурагтай удирдлага барьж хэвтсээр өөртөө өвчин үүсгэж байна.
-Бөөрний чулуутай бол шар айраг сайн уу гэдэг. Их шингэн уухаар бас хавагнаад, бөөр ачааллаа дийлэхгүй гэх яриа бий. Бөөрний чулуу үүсэх бол шалтгаан юу байна вэ?
-Яг пиво уу гэж хэлж болохгүй. Шингэн бага уудаг, их мах иддэг, хүнд хооллодог давс их хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн бөөрний чулуутай болоод байна. Шингэн зүйл их уух нь зөв. Өдөрт 2-5 литр шингэн уугаад, хавагнаж байгаа бол бөөрний асуудалтай гэсэн үг. Таван литрийг уусан ч тэр хэмжээний шээс гаргах ёстой юм уг нь.
Эх сурвалж: